Farrahi Carpet

“Farrahi Carpet” Групп

Иран улсаас гаралтай "Farrahi Carpet" групп нь 1900 онд байгуулагдсан бөгөөд "Farrokh Sepehr Kashan Textile Co", "Sepehr Kashan Carpet Co", "Atlas his Co" зэрэг 3 охин компанийн бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Бид үйлдвэрлэлдээ 100% полиэстэр мяндсан ээрмэл утас ашиглан хивс үйлдвэрлэдгээрээ дэлхийн анхдагч компаниудын нэг юм.

"Farrahi Carpet" групп нь орчин үеийн дэвшилтэт технологийг уламжлалт аргаар хослуулан мэргэжлийн ур чадвартай ажилчдаар дэлхийн классик хивсний өнгө хэв маягийг тодорхойлж, хамгийн нягтаршил бүхий хивс хивсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дэлхийн өнцөг булан бүрт байгаа хэрэглэгчдийнхээ гарт хүргэсээр байна.

Farrahi Carpet-ын Давуу Талууд

  Даралтыг дээд зэргээр тэсвэрлэх чадвартай
  Үс хялгасгүй
  Ноолорч бөөсрөхгүй
  Харшил өгөхгүй
  Бактер үржихгүй
  Ус нэвтрүүлдэггүй
  Толбо тогтдоггүй
  Галд удаан тэсвэртэй
  Угааж цэвэрлэхэд хялбар

“Farrahi Carpet” групп компани нь ISO9001, ISO14000, OHSAS18000 зэрэг олон улсын чанарын стандартыг нэвтрүүлсэн сертификатаар баталгаажсан билээ.

Farrahi Carpet Монгол Болон Олон Улсын Зах Зээл Дээр

“Farrahi Carpet” групп нь бүтээгдэхүүнийхээ 97%-ийг олон улсын зах зээл дээр экспортолдог. Тухайлбал Австрали, Канад, Герман, Өмнөд Солонгос, ИБУИНВант улсуудад бүтээгдэхүүнээ нийлүүлж байна. “Farrahi Carpet” групп нь 2016 оноос хойш жил бүр зохион байгуулагддаг дэлхийн шал шаллагааны материалын хамгийн том үзэсгэлэн болох Domotex үзэсгэлэн худалдаанд загваруудаа танилцуулсаар ирсэн.

“Farrahi Mongolia” ХХК нь “Farrahi Carpet” группийн үйлдвэрлэн гаргадаг чамин тансаг, классик хэв маягтай 11 коллекцийг албан ёсны эрхтэйгээр оруулж ирэн Монголын зах зээлд нэвтрүүлж, хэрэглэгчдийн гарт хүргэхэд бэлэн болоод байна.